Хуваарьт газрынхаа цас мөсийг цэвэрлээгүй бол хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгаварт тус аймгийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшилд ашиглагдаж байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээг тогтмол хийж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Уг албан даалгаврын хэрэгжилт ямар байгааг аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч дарга Т.Ганболд, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм нар зарим байгууллагуудаар орж газар дээр нь шалган танилцаж удирдлагуудтай нь уулзалт хийлээ. Ойрын өдрүүдэд цас их орсноос шалтгаалж замын халтиргаа гулгаа ихсэх хандлагатай болсон тул байгууллагууд 50 метр газраа заавал цэвэрлэж үүргийг биелүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ удаа “Дархан Номин” худалдааны төвийн удирдлагатай уулзаж нэн даруй цас мөсөө цэвэрлэж хальтиргаа гудлгаагүй болгохыг санууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд:-“Бид аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг шалгаад явж байна. Томоохон аж аж ахуй нэгж байгууллагууд хуваарьт газрынхаа цасыг яаралтай цэвэрлэхээр болсон бол түрүүчээсээ цэвэрлэж эхлээд байна. Харин их, дээд сургуулиудын өмнөх зам талбай цасанд дарагдсан хэвээр байна. Тиймээс оюутан сурагчдын аюулгүй байдлыг эртнээс хангаж хуулинд заасан иргэнийхээ үүргийг биелүүлж 50 метр газраа цэвэрлэхийг уриалж байна. Хэрвээ аймгийн Засаг даргын албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Сүүлийн өдрүүдэд 11 удаа их хэмжээний цас орсон. Энэ цасыг мөс болохоос нь өмнө цэвэрлэж замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна” гэв.
Б.Норовсамбуу