Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд морилон саатав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ирлээ. Тэрээр анх Монголд 1979 онд айлчилснаас хойш өдгөө 9 дэх жилдээ айлчилж байна.
Түүнийг Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц угтан авсан байна. Гандантэгчинлэн хийдээс эхний хоёр өдөр олон нийтэд хамааралтай үйл ажиллагаа болохгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Харин Ням гарагт “UВ palace”-ийн танхимд Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдана хэмээн урьдчилсан хөтөлбөрт тусгажээ. Далай багшийн айлчлал ирэх Лхагва гариг хүртэл үргэлжлэх бөгөөд хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй хэмээн Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн.
Дашрамд дурдахад Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам эдүгэ 81 насыг зооглож буй юм.
Б.Заяа