Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-12-01 06:39:18

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  -2025 оны 12 дугаар сарын 1-7-нд болох үйл явдлын тойм-

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.

 

Улаанбаатарт:

12 дугаар сарын 1-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

12 дугаар сарын 1-нд: МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.

12 дугаар сарын 1-нд: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна.

12 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

12 дугаар сарын 3-нд: Засгийн газрын хуралдаан болно.

12 дугаар сарын 3-нд: Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

12 дугаар сарын 4-нд: Олон улсын банкны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 4, 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 5-нд: Архивчдын өдөр тохиож байна.

12 дугаар сарын 5-нд: Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна.

12 дугаар сарын 6-нд: Хуульчдын зургаадугаар их хурал болно.

12 дугаар сарын 6-нд: Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын УАШТ орон даяар эхэлнэ.

12 дугаар сарын 6-нд: Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн X чуулга уулзалт “Чингис хаан” үндэсний музейд тэнхим болон цахим хосолсон хэлбэрээр болно.


12 дугаар сарын 7-нд: Дэлхийн иргэний агаарын тээврийн өдөр тохиож байна.

 

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр 12 дугаар сарын 12-ныг хүртэл хүлээн авна.


-Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.

-Хүүхэд хамгааллын Асуудал-Шийдэл сарын аяныг 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

 

Орон нутагт:

12 дугаар сарын 5-нд: Хөвсгөл аймагт ИТХ-ын ээлжит IX хуралдаан болно

12 дугаар сарын 5-нд: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Нутгийн зөвлөлөөс оны шилдгүүдийг тодруулдаг "Хөх сувд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

 12 дугаар сарын 6-нд: Өвөрхангай аймагт "KARAKORUM ICE FESTIVAL-2025" болно.


Хилийн чанадад:

12 дугаар сарын 6-нд: ХБНГУ-д болж буй ДАШТ-ий Стандарт формейшн төрөлд Moon Dance" хамтлаг оролцоно.

12 дугаар сарын 7-нд: АНЭУ-ын Дубай хотод эхлэх “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадамд манай улсаас гурван төрөлд 18 тамирчин оролцоно.


-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.





相关新闻