ГОВЬ-АЛТАЙ: Улс тунхагласны баярын барилдаанд Аймгийн начин М.Өгөөдэй түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-25 21:02:13

Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баяр, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Халиун сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх Аймгийн начин Мөнхбаатарын Өгөөдэй түрүүллээ. 


Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлоо ирээдүй хойч үедээ таниулах зорилгоор Есөнбулаг сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр  "Монгол бахархлын өдөр", "Улс тунхагласны баяр"-ын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан зохион байгуулсан юм. 



Ил барилдаанд Халиун сумын харьяат "Хантайшир" дэвжээний бөх аймгийн Начин Мөнхбаатарын Өгөөдэй түрүүлж, Дэлгэр сумын харьяат "Хантайшир" бөхийн дэвжээ, "Алдар спорт" хорооны бөх аймгийн Арслан Чинзоригийн Эрдэнэсайхан үзүүрлэлээ. Харин Дэлгэр сумын харьяат "Хантайшир" бөхийн дэвжээ, "UB OIL" компанийн бөх аймгийн Арслан Дашнямын Ганцоож, Шарга сумын харьяат "Хантайшир" бөхийн дэвжээ аймгийн Начин Баянмөнхийн Төрмөнх нар шөвгөрөв.

相关新闻