ГОВЬ-АЛТАЙ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-25 13:54:38

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж буй албан хаагчдын тангараг өргөх ёслол 11 дүгээр сарын 25-нд Алтай суманд боллоо. 


Говь-Алтай аймгийн 24 байгууллагын 49 албан хаагч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчаар албан ёсоор ийнхүү баталгаажсан юм. 


Тэд: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн ёслол төгөлдөр тангараг өргөлөө.


Тангараг өргөсөн албан хаагчдад Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат баяр хүргэж, төрийн албаны ёс зүйг чанд мөрдөж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захив.

相关新闻