БАЯНХОНГОР: Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын шинэлэг арга зүйг эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-25 14:08:56

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Зүрх сэтгэлийн боловсролыг иргэн танд” сэтгэл зүйн боловсрол олгох аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “Сэтгэл зүйчдийн клуб”-тэй хамтран үйл ажиллагааны төлөвлөгөө гаргажээ.


Тус аяны хүрээнд “Байгууллагын сэтгэл зүйчдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран “Метафор  картын  сэтгэл зүйн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Сургалтаар "Байшин метафор карт”-ын тусгалын аргаар хүний сэтгэл зүйн асуудлыг тодорхойлох, харилцаа холбоо тогтоох, оношлох, засал хийх зэрэг ур чадварт суралцан сэтгэл зүйн зөвлөгөө, заслын шинэлэг арга зүйг эзэмшиж байгаа юм.




相关新闻