Хог хаягдлын тухай хуулийг яаралтай өргөн мэдүүлэх нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-17 21:20:30

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн А.Сүхбат хаврын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь УИХ-д эцсийн найруулгыг танилцуулж, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй учир хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг байнгын хорооноос дэмжсэн болохыг мэдэгдэв. 

Танилцуулгатай холбогдуулан хэлсэн саналдаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, хог хаягдалтай холбоотой дэвшилтэт олон зохицуулалтыг тусгасан энэхүү хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ. Ийнхүү байнгын хорооны саналаар дээрх хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувийн саналаар батлав. 

Б.Туул

相关新闻