ӨНӨӨДӨР: “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном, үзэсгэлэнгийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Бичил биетний тэсвэржилтийн эсрэг
мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” эхлэх гэж буйтай холбоотой нээлтийн
хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: “Оролцоо-Өөрчлөлт” Хүүхдийн эрхийн клубүүдийн нэгдсэн чуулган "Чингис хаан" зочид буудалд болно.
11:00 цагт: Дэлхийн хэмжээний дижитал төлбөрийн эко систем болох Googly Pay болон Googly Wallet үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүлж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт Монголын жорлонгийн холбоо, Усны
газраас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Үндэсний номын сангаас “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт Салбар номын сангийн шинэ байранд болно.
14:00 цагт: Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүндэтгэлийн лекц МУИС-ийн Эрдмийн танхимд болно.
15:00 цагт: Дэлхийн хэмжээний дижитал төлбөрийн эко
систем болох Googly Pay болон Googly Wallet үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаа
IC Tower-ийн ZU Ballroom болно.
-Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн
дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе
шаттай зохион байгуулж байна.
Спорт:
-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно.
Урлаг соёлын тоглолт:
-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.
-"Сүүлчийн бороо" мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.
Үзэсгэлэн:
-УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран
бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд
гарна.
-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-Киргизийн Бишкек хотод CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим
хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar