ЗАВХАН: Баянтэс сум газар хөдлөлтийн 8 баллын бүсэд оршдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-17 13:41:19

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17:59-19:00 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар зүйн байршил, өргөрөг, уртраг нь 49.85, 96.84.

Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.


Газар хөдлөлтийн төвөөс хамгийн ойр 3 сумын төв оршдог. Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км, Асгат сумын төвөөс хойд зүгт 51 км, ЗБаянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т газар хөдлөлтийн төв цэг байна гэж ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.


Завхан аймгийн хувьд газар хөдлөлийн 7-гоос дээш баллын бүсэд аймгийн бүх сум суурьшдаг. Аймгийн 22 сумын 2 сум нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум 9 баллын бүсэд хамаарагдаж байна хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 


相关新闻