Элчин сайд нарын томилгоог 90-ээс дээш хувийн саналаар дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын нарыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаас,
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдоржийг 98 хувийн саналаар,
-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшигийг 98 хувийн саналаар,
-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалагийг 97.9 хувийн саналаар,
-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг 95.8 хувийн саналаар,
-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Очийг 98 хувийн саналаар,
-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг 100 хувийн саналаар,
-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайханыг 98 хувийн саналаар,
-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайханыг 93.9 хувийн саналаар,
-Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баярыг 93.9 хувийн саналаар,
-Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулгыг 98 хувийн саналаар тус тус томилохыг дэмжлээ.
УИХ-ын дарга М.Энхболд санал хураалтын дараа, "Энэхүү саналыг Ерөнхийлөгчид албан тоотоор хүргүүлнэ. УИХ-ын гишүүдээс захиж хэлсэн үгийг нэр дэвшигчид ажил хэрэг болгоорой" хэмээн захив. Мөн өмнө нь ажиллаж байсан Элчин сайдуудыг эргүүлэн татахыг зүйтэй гэж үзлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ