Кюүшюү башёг 69, 71 дэх Их аваргууд тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКюүшюү башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Гоэйдо, маэгаширагийн 14-өөс барилдаж буй Соококүрай нарын 4 бөх тэргүүлж байна.
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо болж байгаа өнөөдөр тав дахь өдрийн барилдаан үргэлжилнэ. Энэ башёг тэргүүлэгчдийн араас 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Кисэносато нарын 10 бөх 3 даваа, 1 унаатай удаалж байна.
Дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байгаагаас Хакүхо, Какүрюү нар 4 даваатай бол Харумафүжи, Чиёшома Г.Мөнхсайхан, Араваши М.Дөлгөөн нар 3 даваа, 1 унаатай байна. Харин озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиноёжо А.Ичинноров нар хоёр унаатай болжээ.
Д.Өлзий