БНХАУ Өмнөд Хятадын тэнгист бүтээн байгуулалт хийсээр байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-17 11:13:31

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-БНХАУ-ын Эдийн засаг, аюулгүй байдлын харилцааг хянах комисс Конгресст өргөн барьсан тайландаа, олон улсын усанд БНХАУ-ын хийж буй цэргийн зориулалттай бүтээн байгуулалт энэ онд үргэлжилсэн хэвээр байна гэж дурджээ.

Энэ онд тус улс Вьетнам, Филиппиний дунд орших арлууд дээр нисэх онгоц хөөрч, буух гурван зурвас, нисэх онгоцны саравчнуудыг байгуулсан гэж тайланд бичжээ.

БНХАУ-ын хэрэгжүүлж буй эдгээр төслүүд нь Өмнөд Хятадын тэнгисээр дамжин өнгөрч буй гадны улс орнуудын загас агнуурын усан онгоцнууд болон тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудыг илрүүлж, хянах чадавхыг нь нэмэгдүүлэх юм гэж тайланд дурдлаа.

Үүнээс гадна БНХАУ энэ онд сансрын хөлөг хөөргөх техник туршсан болон мэдээлэл, тагнуул, навигацийн хиймэл дагуулууд хөөргөсөн зэргийг тайланд онцолсон байна. Мөн тус улс 2015 оны сүүлч үеэс хойш олон улсын 11 цэргийн сургуулилтад оролцсоныг дурджээ.

Д.Нямтулга

相关新闻