УИХ Элчин сайд нарын томилгоог эцэслэн шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-17 09:40:34

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.

Үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Хог хаягдлын тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай, Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулиудын зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Мөн чуулганы хуралдааны завсарлагаанаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх аж.

Б.Туул

相关新闻