Махны үнэ буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-17 00:03:06

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс Сайншанд сумын дэлгүүр, захуудад худалдаалж байгаа малын махны үнийн энэ долоо хоногийн  судалгааг гаргалаа.

Энэ сарын 16-ны байдлаар хонины мах 7.4 хувиар, үхрийн мах 6,2 хувиар, ямааны ястай мах 20.2 хувиар, малын шингэн сүү 5.3 хувиар өмнөх долоо хоногоос буурсан дүн гарчээ.

Эдүгээ хонины нэг кг мах 4167 төгрөг, үхрийн 1 кг цул мах  6333 төгрөг, ямааны ястай 1кг  мах 3167 төгрөгийн үнэтэй байна.

Дашрамд дурдахад тус аймагт малын махны  үнэ сүүлийн саруудад буурч байгаа нь иргэдийн худалдан авалт тааруу, орлого багатай байгаагаас шалтгаалж байна гэж албаны хүн хариулав. 

Х.Эрдэнэбулган

相关新闻