Хуучин барилгуудын цонх, хаалгыг солихоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-16 23:56:18

Дорноговь аймагт өмнөх нийгмийн үед баригдсан 30-40 жилийн настай хуучин барилгууд олон бий.

Олон жилийн настай дээрх барилгуудын  орцны хаалга, цонхыг аймгийн ЗДТГ-аас хөрөнгө гаргаж солихоор болжээ.

Энэ ажилд нийт 45 сая орчим төгрөг зарцуулахаар  болсон  бөгөөд өнгөрөгч аравдугаар сард тендер зарлахад "Глобал Гейтвэй" компани гүйцэтгэгчээр шалгарсан аж.

Тус аймагт барилгын салбар 1962 оноос эхлэн хөгжсөн. Жараад онд баригдсан төмөр замын сууцнуудаас гадна далаад онд баригдсан 18 айлын барилга, 80-аад онд баригдсан 58 айлын барилга байдаг юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻