Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-16 23:53:14

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн энэ сарын 16-наас Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд суманд ажиллаж эхэллээ.

Албаныхан орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж чиглэл өгөх, хууль сахиулах чиглэлээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар ард иргэдэд мэдээлэл өгөх, зарим  асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ажиллаж байна.

Ажлын хэсгийг тус аймгийн  ИТХ-ын дарга С.Түмэнбаяр ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ, Шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуулын газар, Прокурор, Цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж буй. Мөн УИХ-аар баталсан Захиргааны ерөнхий хуулийг орон нутагт сурталчилж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻