Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАвлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын Албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 14-16-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод ажиллав.
Энэ хугацаанд Ажлын хэсгийнхэн УИХ-аар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт сурталчилж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар арга зүй, мэдээлэл зөвлөгөө өгч ажилласнаас гадна орон нутгийн авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж чиглэл өгсөн байна.
Мөн хөтөлбөрийн дагуу“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн үзэл санаа, эрх зүйн зарим заалтын талаар орон нутгийн удирдах албан тушаалтнууд, төрийн захиргааны албан хаагчид, бизнес эрхлэгчид, хууль сахиулах байгууллагын нийт 346 албан хаагчид номын дуу сонсчээ.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дорноговь аймагт ажиллах үеэрээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хариу өгсөн аж. Ажлын хэсгийнхэн энэ сарын 16-18-ны хооронд Замын-Үүд суманд ажиллахаар хөдлөв.
Х.Эрдэнэбулган