УВС: Өмнөговь сумын 22 малчин өрх бусад аймаг, сум руу отроор нүүжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 22
/МОНЦАМЭ/. Увс аймгийн Өмнөговь
сум энэ жил сумын аюулгүй нөөцдөө өвс авахгүй, харин 150 тонн хорголжин тэжээл
бэлдэхээр төлөвлөжээ.
Тус сумын 22 малчин өрх 7.3 мянган малтайгаа Увс аймгийн Тэс, Зүүнхангай, Сагил, Бөхмөрөн сум болон Дархан-Уул, Хэнтий,
Архангай, Дорнод аймагт отроор нүүдэллэж байна.
Өмнөговийн малчид 94.5 мянган толгой малыг энэ намар худалдан
борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 47.5 мянган толгой малыг эдийн засгийн
эргэлтэд оруулаад байна.
Мөн 295 өрхийн 65.1 мянган толгой малыг малын индексжүүлсэн даатгалд
хамруулжээ.
Сумын ЗДТГ-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дуут машин
авсны үр дүнд 85.9 мянган толгой малыг угаалгад хамруулснаас гадна малчдын өтөг
бууц, өвөлжөөг шүршиж ариутгасан байна.