УВС: Ерөнхий боловсролын III сургуульд “Цахим танхим” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-22 14:55:27

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Мобиком корпораци “Smart Education 5” төслийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын ерөнхий боловсролын III сургуульд “Цахим танхим” байгууллаа.

 

Энэхүү цахим танхим нь сурагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сургалтад хамрагдах боломж бүрдүүлэх, XXI зууны сурагчдын цахим ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болох юм.

 

Аймаг, орон нутгийн зүгээс Мобиком корпорацийн боловсролын салбарт оруулж буй энэхүү хөрөнгө оруулалтыг өндрөөр үнэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

“Мобиком корпораци “Smart Education 5” төслийнхөө хөрөнгө оруулалтаар XXI зууны сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, орчин үеийн мэдээллийн технологийн “Цахим танхим” байгуулж, өнөөдөр манай хамт олонд албан ёсоор хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Энэ танхимыг манай сургуулийн сурагчид өдөр тутам ашиглаж, өөрсдийгөө хөгжүүлнэ” хэмээн тус сургуулийн захирал Б.Буянтогтох ярилаа.

 

相关新闻