БНСУ-д нисэх онгоцнуудыг хөөргөхгүй, газардуулахгүй байхыг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-16 10:31:28

СӨҮЛ. /Yonhap/. Энэ долоо хоногт болох Өмнөд Солонгосын коллежийн элсэлтийн шалгалтын сонсголын дасгалын үеэр бүх нисэх онгоцыг хөөргөхгүй, газардуулахгүй байх арга хэмжээ авахаар боллоо гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Арга хэмжээ өдрийн 13:05-13:40-ийн хооронд үргэлжлэх ажээ.

Пүрэв гарагт буюу маргааш 600 мянга орчим оюутан, сурагч коллежид элсэх ур чадварын шалгалтын англи хэлний сонсголын тестийг хийнэ гэж БНСУ-ын Газар нутаг, дэд бүтэц, тээврийн яам мэдэгдэв.

"Үүнтэй холбогдуулан БНСУ-ын бүх нисэх онгоцны буудалд нисэх онгоцнуудыг хөөргөх, газардуулахыг хориглолоо. Улс даяар 1183 шалгалт авах байранд оюутан, сурагчид шалгалтаа өгөх бөгөөд тэдэнд чимээгүй орчин бий болгох хэрэгтэй" гэж мэдэгдэлд онцолсон байна.

Мөн сонсголын тестийн үеэр бүх нисэх онгоцнуудыг газраас 3 км-ын өндөрт нисэхийг хүсчээ.

Д.Нямтулга

相关新闻