Элчин сайд Б.Энхсүх монгол сумочдоо хүлээн авч уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 16:47:44

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Английн Лондон хотод тойргийн башёг зохион байгуулж буй.


Лондоны “Royal Albert Hall” ордонд болж буй энэхүү башёд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилддаг манай зургаан бөх зодоглож байна. Тэгвэл Лондонд очсон монгол сумочдоо Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамныхан хүлээн авч уулзжээ. ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх бөхчүүдтэй халуун дотно яриа өрнүүлж, барилдаанд нь амжилт хүссэн байна.


Тус барилдаанд дээд зиндааны 40 бөх барилдана. Манай улсаас 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа оролцож байгаа юм.




相关新闻