Эрэгтэй теннисчид 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.
Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивыг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигдсон байна. Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.
Манай эрэгтэй баг Малайзтай, эмэгтэйчүүд Непалтай тоглосноор байрлал тодорхой болох юм. Эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожсон тохиолдолд Лондоныг зорих тийзээ халааслах ажээ.
Ташрамд дурдахад, ширээний теннисний ДАШТ-ийг анх 1926 онд Английн Лондон хотод зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 100 жилийн ой давхацсан ДАШТ-ийг 2026 онд Лондон хот дахин хүлээн авах нь ээ.