Дорнод аймгийн хадлан тэжээл хураалт 90,3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хадлан тэжээлийн хураалт 90,3 хувьтай байна гэж аймгийн ХААГ-с мэдээллээ.
Энэ сарын 10-ны байдлаар 55650 тонн өвс, 273 тн үйлдвэрийн тэжээл, 195 тн гар тэжээл бэлдээд байгаа юм байна. Аймаг сумдын аюулгүй нөөцөд боломжийн явагдаж байгаа. Ганц нэгэн сум хангалтгүй хадлан хурааж авсныг эс тооцвол Дорнод аймаг өвлийн бэлтгэлээ боломжийн түвшинд базаажээ.
Б.Туяа