ДОРНОГОВЬ: Нэгдсэн эмнэлэг рентген аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-06 10:29:28

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурин дижитал рентген аппаратыг шийдвэрлэж өгчээ.


Тус эмнэлэгт өдөртөө 160-200 орчим хүн рентген аппаратаар үйлчлүүлдэг бөгөөд тодосгогчтой рентген аппарат болон дижитал суурин рентген аппараттай болсноор ачааллыг эрс багасгаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй чанартай хүргэх боломжтой болсон байна.


Нэгдсэн эмнэлэгт одоогоор хавдрын болон шүдний эмчийн орон тоо шаардлагатай байгаа. Бусад мэргэжлийн орон тоо хангалттай бүрдсэн хэмээн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн дарга У.Энхмаа өгүүлэв.




相关新闻