МАН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-14 15:36:19

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,хуралдаж байна.

Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо,чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэж байгаа юм. Тухайлбал “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх бөгөөд Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн хэлэлцэх хуваарьтай.

Гэхдээ бүлгийн хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй юм байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻