ХОВД: Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-12 16:59:25

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө барилаа.  


Тус өргөөнд хааны хөрөг, алтан суварга, өөлд угсаатны таван шүтээн (бурхан) бий. Мөн өргөөний гадна талд дундаа ганц эвэртэй тэнгэрийн бух хөлөглөсөн Галдан хаан, Ану хатан хоёрын хөшөө урлажээ. Энэ нь ертөнцийн муу бүхнийг дарж, тэнгэрээс ивээж яваа гэсэн утга илэрхийлж буй.  

 

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилга, Гандантэгчилэн хийдийн тэргүүн, гэвш П.Баянбат, Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдийн тэргүүн, бурхан урлаач Б.Соёл-Эрдэнэ болон нутгийн зөвлөл, төрийн байгууллагууд, иргэдийн оролцоо, хандиваар дээрх бүтээн байгуулалтыг хийжээ.


Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөөний нээлт энэ сарын 10-нд боллоо.     


 

相关新闻