СҮХБААТАР: Чөлөөлөх дайнд 400 гаруй дайчин оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-02 18:16:06

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/.  Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тус дайнд Сүхбаатар аймгаас оролцсон дайчдаа дурсан санах, хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа ахмад дайчдын нэрэмжит талбайд өнөөдөр боллоо.  

 

Тус дайнд Сүхбаатар аймгаас 400 гаруй дайчин оролцсон байдаг бөгөөд тэдний нэг Ш.Цэрэнжавын хүү Ц.Мөнхбаяр аавдаа болон нийт ахмад дайчдадаа зориулж чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор буюу 2015 онд дайчдын нэрэмжит талбайг байгуулж, алдрын хөшөө босгон, ногоон байгууламжаар тохижуулж байсан нь өдгөө дайчдаа мөнхжүүлэх цаашлаад олон нийтийн зорин очих дуртай газрын нэг болжээ.


 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсөд болон Эрдэнэмандал хийдийн шавь сурагчид  мөн иргэдийн төлөөлөл оролцож зул өргөн, маани хөгжөөж дайчдынхаа талаар дурсамж яриа өрнүүлж байлаа

相关新闻