Ирэх оны төсвийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн нь энэ юм. Хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны санал дүгнэлтийг сонссон юм.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ. Үүгээр тус хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэнээр түр завсарлав. Үдээс хойшхи хуралдаан төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгээр эхэлнэ.
Б.Туул