Тост, Тосонбумбын нурууны хилийн заагийг тогтоох ажлын явцыг тодруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ.
Тэрбээр асуулгадаа байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруу орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоох ажлын явц болон уг асуудлыг хэзээ эцэслэн шийдвэрлэх гэж байгааг тусгасан байна. Мөн Тост, Тосон бумбын нуруу орчмын 652527.98 га газар бүхий талбай, түүний орчимд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэхээр ямар ажил хийж байгааг тодруулсан аж.
Б.Туул