АНУ, Хонконгийн биржүүдийн гол индексүүд уруудлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 13:48:29

МОСКВА./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп дараагийн Ерөнхийлөгч болох нь бараг тодорхой болоод буй энэ мөчид /Улаанбаатарын цагаар 13:00/ АНУ-ын хөрөнгийн биржийн аж үйлдвэрийн индекс болох Dow Jones 800 нэгж буюу 4,4 хувиар доошилж, 17483,4  болжээ.

Энэ уналт бол 2001 оны 9 дүгээр 11-ний террорист халдлагаас хойших хугацаанд ажиглагдсан хамгийн хүчтэй савлагаа юм. Халдлага болсон өдөр Америкийн хөрөнгийн биржүүд хаагдсан бөгөөд 9 дүгээр сарын 17-нд үйл ажиллагаагаа сэргээн арилжаа явуулах үед Dow Jones индекс 684 нэгж буюу 7,1 хувиар буурч байжээ.

Үүнээс гадна Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс энэ мөчид 897 нэгж буюу 3,92 хувиар доошлон 22011 болжээ. Түүнчлэн Хятадын нефть-химийн аж үйлдвэрийн аварга том компани болох Sinopec-ийн хувьцааны ханш 5,4 хувиар унасан байна.

Японы санхүүгийн шинжээч Дайсүке Уно дүгнэн хэлэхдээ “хөрөнгийн зах зээлүүд Клинтон ялна гэсэн хүлээлттэй байсан учраас индексүүд цаашид улам унана” гэлээ.

Б.Адъяахүү

相关新闻