Д.Трамп илүүрхэж байгаатай холбоотойгоор Мексикийн песогийн ханш унаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /Sputnik/. Урьдчилсан мэдээллээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп давамгайлж эхэлсний дараа Мексикийн мөнгөн тэмдэгт болох песогийн ханш өнөөдөр 8 орчим хувиар унажээ.
Одоогийн байдлаар, нэг америк доллар 19.7 песотой тэнцэж байна.
CNN телевизийн мэдээлснээр, саналын хуудсуудын тодорхой хувийг тоолсны дараах байдлаар Д.Трамп сонгогчдын 49 хувийн саналыг аваад байгаа бол түүний өрсөлдөгч Х.Клинтоны төлөө сонгогчдын 47 хувь нь саналаа өгөөд байна.
Г.Доржханд