“Хадлан тэжээл” уралдаанд түрүүлбэл 500 000 төгрөгийн шагналтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-08 16:11:27

Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ оны долдугаар сарын 28-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл Дорноговь аймгийн малчин өрх, аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Хадлан тэжээл” болзолт уралдааны дүн эцэслэж гараагүй байна.

Энэ талаар ХХААГ-ын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Нийт 5 сумаас 15 малчны материал ирсэн. Тухайлбал, Дэлгэрэх сумаас нэг, Иххэт сумаас 5, Даланжаргалан 2 Сайншанд сумаас 1, Хөвсгөл сумаас 1, Улаанбадрах сумаас 5 малчны материал манайд ирснийг хянаж, саналаа боловсруулж ойрын үед аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс”-т уламжлахаар бэлтгэж байна” гэлээ.

“Хадлан тэжээл” болзолт уралдааныг арваад үзүүлэлт бүхий шалгуураар дүгнэж  тэргүүн байрт шалгарсан малчин, сумыг 100- 500 мянган төгрөгөөр шагнана.

Х.Эрдэнэбулган

相关新闻