"Алт-3" аяныг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 16:44:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа, “Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна. Үүнтэй холбогдуулан,

-Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх чиглэлээр Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар судалж, санал боловсруулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг барьж байгуулах чиглэлээр өмнө хийгдэж байсан ажлыг үргэлжлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа” гэлээ. 

 

相关新闻