Газар хөдлөлтийн давтамж ойртож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭрдэмтэд болон мэргэжлийн байгууллагын үзэж буйгаар Дорноговь аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог аж.
Өнгөрөгч наймдугаар сарын 14-нд тус аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд 12:51:36 цагт //У-111059/ Ө-45080// 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэн мэдээлсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас сум орон нутагт ямар нэгэн хохирол учраагүй юм. Харин нэг зүйлийг онцлоход газар хөдлөлт болсон газар их хэмжээний ус оргилон гарч нэг км урт урссан сонин үйл явц болсныг нутгийн малчид тэнгэрийн буян хишиг гэж бэлгэшээж буй.
Тэгвэл 10 дугаар сарын 6-ны 03:02:19 цагт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт 42 км-т 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлт нутгийн ард иргэдэд мэдрэгдээгүй гэж албаны хүн мэдээлсэн байна. Харин газар хөдлөлтийн дамтамж говийн бүс нутагт ийнхүү ойрхон давтагдах болсон нь ямар учир шалтгаантай талаар багийн өдөрлөгийн үеэрээ нутгийн малчид хоорондоо сонирхон ярилцсан аж.
Х.Эрдэнэбулган