СҮХБААТАР: Элсэлтийн шалгалтын урьдчилсан дүнгээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-23 19:59:47

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. 2025 оны элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгуулж, урьдчилсан дүнгээр Сүхбаатар аймаг улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

 

Элсэлтийн 10 хичээлийн шалгалтад давхардсан тоогоор 1835 шалгуулагч бүртгүүлж 1734 шалгуулагч буюу 94.5 хувь нь шалгалтад орсон ба үүний 1612 нь энэ хичээлийн жилийн төгсөгч байна.

 

Нийт шалгуулагчийн 61.1 хувь, энэ жил төгссөн шалгуулагчдын 63.6 хувь нь элсэлтийн шалгалтын босго оноогоо давжээ.


Аймгийн хэмжээнд нийгэм судлал, математикийн хичээлээр дөрвөн шалгуулагч 800 оноо авсан бол 700-гаас дээш оноотой шалгуулагч 41, 600-гаас дээш оноотой шалгуулагч 270 байна


Элсэлтийн шалгалтын хэмжээст онооны дунджаар аймагтаа 4-р сургууль тэргүүлж, 3-р сургууль, Мөнххаан сумын сургууль удаах байруудад эрэмбэлэгдсэн байна.

 

Элсэлтийн шалгалтад шалгуулагчдын хэмжээст онооны дунджаар Сүхбаатар аймаг ийн эрэмбэлэгдэж анхны онооны дунджаар өмнөх оноосоо 2.5 хувиар өсөж, хэмжээст онооны дунджаар 0,2 оноо буурсан байна.

 

2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 3-р сургууль, Боловсролын үнэлгээний төвийн комисстой хамтран ийнхүү амжилттай зохион байгууллаа.

 

相关新闻