Орхон аймагт авто замдаа 9 тэрбум төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭнэ жил Орхон аймагт 46 мянган м.кв авто зам ашиглалтад орно. Үүнд есөн тэрбум төгрөг зарцуулж байна.
Замын ажил энэ сарын 25 нд дуусах ёстой ч зарим нь амжихгүйд хүрчээ. Ялангуяа Баян-Өндөрийн гудамжийг “Өлзийхутгийн наран” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 1км 492м замыг өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж зассан ч одоо болтол дуусаагүй байна. Харин Яргуйт, Баянцагаан баг болон Хантайн гудамжны ажил ид явагдаж байна.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ