АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-07 15:26:25

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаас Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд хуралдуулахаар болжээ.

Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 06-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.

Харин энэ сарын 16-наас ирэх сарын 06 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.

Б.Туул

相关新闻