АН-ын бүлэг ирэх оны төсвийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Хуралдаанаар ирэх оны төсвийг голчлон хэлэлцэж байгаа юм. УИХ ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Энэ долоо хоногт УИХ төсвийн гурав ба дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Учир нь хуулийн төслүүдийг гурван хэлэлцүүлгээр баталдаг бол төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр баталдаг юм.
Өнгөрсөн долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгээр Ахмадын хишгийг 65-аас дээш насныханд хүртээх, цэргийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг өмнөх жишгээр олгох, Хүүхэд харах үйлчилгээг сэргээх зэрэг нийгмийн шинжтэй асуудлууд дээр зөвшилцөлд хүрээд буй.
Хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс өнөөдөртөө ямар нэг мэдээлэл хийхгүй юм байна.
Б.Туул