Эрдэс баялгийн чиглэлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-16 14:12:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай замын зураглалд гарын үсэг зурав.

 

Энэ хүрээнд талууд геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах, бүс нутгийн геофизик, геохими, геологийн зураглал хийхэд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглана. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын тэргүүний туршлагыг нэвтрүүлэх, ашигт малтмалын чиглэлээр сургалт семинар зохион байгуулах аж. 

相关新闻