Прага хотод болсон ЭСЯ-дын өдөрлөгөөр эх орноо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-16 15:14:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Прага хотын VI дүүргээс Чех Улсад суугаа дипломат корпусынхны дунд зохион байгуулдаг "Festival of Embassies” өдөрлөг энэ сарын 7-нд боллоо.

 

Монгол Улсаас Чех Улсад суугаа ЭСЯ-ныхан энэ үеэр “Хот мандал: нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, “MONGOLIA.ALWAYS.MOVING” болон “WELCOME TO MONGOLIA” контентыг толилуулж, Монголд зочлох жилийг сурталчлав. Мөн Мост хот дахь “Ивээлт” морин хуур сургалтын төвийн багш сурагчид урын сангаасаа толилуулсан бол үндэсний гоёл чимэглэл, дээл хувцас урлаач иргэд бүтээгдэхүүнээ танилцуулж, үндэсний хоолны үйлчилгээ үзүүлэв.

 

ЭСЯ-дын үндэсний урлаг, соёл, хоолны 8 дахь удаагийн энэхүү өдөрлөгийг Чех Улсын Парламентын дээд, доод танхим болон ГХЯ-ны ивээл дор зохион байгуулдаг бөгөөд 56 орны ЭСЯ, чехийн аж ахуйн нэгжүүд оролцов гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.



相关新闻