БУЛГАН: "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025"-д Хуурай арал хоршоо оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-13 11:37:55

Булган 2025 оны зургаадугаар сарын 13  /МОНЦАМЭ/. "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" үзэсгэлэн худалдаанд Хангал сумаас "Хуурай арал" хоршоо оролцож байна.


Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 300 орчим бизнес эрхлэгчид (ЖДҮ болон хоршоод) өөрсдийн бүтээгдэхүүнээ 150 асар, 10 гаруй монгол гэрт байрлуулан сурталчлахаас гадна үйлчлүүлэгчид, бизнесмэнүүд хоорондоо холбоо тогтоох боломжоор хангагдан мөн үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаж байна.


Тус үзэсгэлэнд Булган аймгийн Хангал сумын "Хуурай арал" хоршооны  ааруул, цөцгийн тос, өндөг, нэрмэл архи зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус тус худалдаж байна.


Үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд үргэлжилнэ.







相关新闻