ӨВӨРХАНГАЙ: “Боинг 737” агаарын хөлгийн загварыг байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-05 18:27:02

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Арвайхээр нисэх буудлын 68 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Боинг 737 агаарын хөлгийн макет загварыг аймгийн Нисэх онгоцны буудлын талбайд байршууллаа. Мөн сурагчдын дунд нисэх загвар зохион бүтээх уралдаан зарласан юм.


Өвөрхангай нисэх буудал нь 3С зэрэглэлтэй бөгөөд 28 ажилтантайгаар олон улсын өнгөрөлт, баруун аймгуудын агаарын хөлгийн дамжин өнгөрөлт, захиалгат нислэг, онцгой, тусгай үүрэг, түргэний болон аялал жуулчлалын агаарын хөлөгт үйлчлэх зэргээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 











相关新闻