УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарт өнөөдөр мэдэгдэл хүргүүлжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан. Харин АН-ын бүлгийн зүгээс уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан орсон нь АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэж мэдэгдэж байгаа юм байна. Тодруулбал уг мэдэгдэлд "Ажлын хэсэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд албан ёсоор орохгүй бөгөөд Ж.Батзандан гишүүн орсон нь тухайн хувь гишүүний бүрэн эрхийн асуудал тул АН-ын бүлгийг төлөөлөхгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.
Н.Туяа