УВС: Малчин, Хяргас суманд 5 см цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Малчин, Хяргас суманд 5 см, Цагаанхайрханд 3 см, Баруунтуруун, Зүүнговьд 1 см цас орлоо.
"Энэ сарын 27-нд нийт нутгаар шуургатай, салхины хурд 1-17 м/с хүрсэн. Улаангом, Өмнөговь суманд их хурд нь 21 м/с хүрсэн. Малчин, Завхан, Сагил, Түргэн суманд 20 м/с хүрч ширүүссэн. Өнгөрсөн шөнө нийт нутгаараа хур тунадастай хонолоо.
Өнөөдөртөө аймгийн нийт нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноосоо 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүрнэ. Уулархаг нутгаараа 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. Энэ сарын 31 хүртэл нийт нутгаар сэрүүн байх бөгөөд ирэх сарын 2-ноос цаг агаар дулаарна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн синепток инженер Д.Мөнхтуяа мэдээллээ.