Хоккейн ДАШТ-ий финалд өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-25 12:07:04

СТОКХОЛМ, 2025 оны тавдугаар сарын 25 /TASS/. Швейцарын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолтод Дани улсын багийг 7:0-ээр бут ниргэжээ. Тоглолт Стокхолм хотод болсон байна.


Гоолуудыг Нино Нидеррайтер (10, 18 дахь минут), Кен Ягер (13), Денис Мальгин (38), Сандро Шмид (45), Дамьен Риат (53), Тайлер Моу (54) нар хийжээ. 


Швейцарын хоккейчид шувтаргын тоглолтод АНУ-ын багтай өрсөлдөнө. Америкийн баг хагас шигшээд Шведийг 6:2-оор буулган авсан байна. Харин Дани, Шведийн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Финал болон хүрэл медалийн төлөөх тоглолт ням гарагт буюу өнөөдөр Стокхолмд болно.


Швейцарын шигшээ баг ДАШТ-ий финалд хоёр дахь удаагаа дараалан шалгарч байна. Тус баг өнгөрсөн оны финалд Чехийн багтай тоглож 0:2-оор хожигдсон юм. Швейцарын баг дөрвөн удаа мөнгөн медаль хүртэж байсан ч түрүүлж байгаагүй юм. Харин АНУ-ын хоккейчид 1960 оноос хойш анх удаа дэлхийн аваргын финалд өрсөлдөнө.

相关新闻