ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар
сарын 6 /РИА Новости/. Өчигдөр Вашингтон хотноо 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн
шатны сугалаа боллоо.
Ингээд оноолтыг танилцуулъя.
А хэсэг: Мексик, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Европын нэмэлт тоглолтын D хэсгийн ялагч (Дани/Хойд Македон /Чех/ Ирланд);
B хэсэг: Канад, Европын нэмэлт
тоглолтын А хэсгийн ялагч (Итали / Умард Ирланд/ Уэльс/Босни ба Херцеговин),
Катар, Швейцар;
C хэсэг: Бразил, Марокко, Хаити,
Шотланд;
D хэсэг: АНУ, Парагвай,
Австрали, Европын нэмэлт тоглолтын С хэсгийн ялагч (Турк / Румын /Словак /
Косово);
E хэсэг: Герман, Кюрасао,
Кот-д’Ивуар, Эквадор;
F хэсэг: Нидерланд, Япон, Европын
нэмэлт тоглолтын В хэсгийн ялагч (Украин / Швед / Польш / Албани), Тунис;
G хэсэг: Бельги, Египет,
Иран, Шинэ Зеланд;
H хэсэг: Испани, Кабо-Верде,
Саудын Араб, Уругвай;
I хэсэг: Франц, Сенегал, тив
хоорондын нэмэлт тоглолтын II хэсгийн (Боливи / Суринам / Ирак), Норвег;
J хэсэг: Аргентин, Алжир,
Австри, Иордан;
K хэсэг: Португал, тив
хоорондын нэмэлт тоглолтын I хэсгийн ялагч (Шинэ Каледони/ Ямайк / БНАКонго улс),
Узбекистан, Колумб;
L хэсэг: Англи, Хорват, Гана, Панам;

Тэмцээний дүрэм
Энэ удаагийн ДАШТ-д нийт 48 баг
оролцох бөгөөд тэдгээрийг дөрөв дөрвөөр нь 12 хэсэгт хуваана. Хасагдах шат буюу
плей-оффт хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг, түүнчлэн хэсэгтээ гуравдугаар байр
эзэлсэн шилдэг 8 баг шалгарч, шөвгийн 16-д өрсөлдөх юм.
Үүний сацуу, хамгийн өндөр
чансаатай багууд финалын тоглолтоос өмнө хоорондоо учраа таарахгүй
байхаар зохицуулжээ. Тодруулбал, дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн шигшээ
баг ба хоёрдугаарт бичигдэж байгаа Аргентины баг хэсгээсээ нэгээр гарсан
тохиолдолд финалаас өмнө хоорондоо таарахгүй юм. Мөн 3 ба 4 дүгээрт бичигдэж
буй Франц, Английн багууд хоорондоо таарахгүй гэх мэтчилэн.
Түрүүлэх магадлалтай багууд
Статистик мэдээллийн Opta Sports
платформын супер компьютерийн хийсэн таамаглалаар, 2024 онд Европын аварга
болсон Испанийн шигшээ баг ДАШТ-д түрүүлэх магадлал 17 хувьтай байна. Францын
багийн хувьд 14,1 хувь, Англи 11,8 хувь, дэлхийн аварга Аргентин 8,7 хувь,
Герман 7,1 хувь, Португал 6,6 хувь, Бразил 5,6 хувийн түрүүлэх магадлалтай байгаа
ажээ.
Европын нэмэлт тоглолтын тухайд
Нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан
тоглох ба ирэх оны 3 дугаар сарын 26-нд хагас шигшээ, 3 дугаар сарын 31-нд
шигшээ тоглолтууд болно.
А хэсэг: Итали — Умард Ирланд,
Уэльс — Босни ба Херцеговин.
B хэсэг: Украин — Швед, Польш —
Албани.
C хэсэг: Турк — Румын, Словак —
Косово.
D хэсэг: Дани — Хойд Македон, Чех — Ирланд.
ДАШТ-ий эхний тоглолт 6 дугаар сарын 11-ний өдөр Мехико хотын “Ацтека”
цэнгэлдэх хүрээлэнд Мексик, ӨАБНУ-ын шигшээ багуудын хооронд болно. 2010 оны ДАШТ
тус хоёрын багийн тоглолтоор эхэлж, 1:1 харьцаагаар тэнцэж байжээ.
Финалын тоглолт 7 дугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси муж улсын
Ист-Ратерфорд хотод болно.
Ulaanbaatar