Шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:39:18

Булган аймгийн Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооноос шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа.

Аймгийн залуу шагай харваачдын аварга шалгаруулах уг тэмцээнийг "Багийн харваа", "Цуваа харваа" гэсэн 2 төрлөөр өрсөлдүүллээ.  Багийн харваа төрөлд Булган аймгийн харъяат 12 багийн 96 харваач онч мэргэнээ сорин өрсөлдөж, багийн харвааны 1-р байрт Булган аймгийн Хангал сумын Хангал баг, 2-р байрт Булган аймгийн Булган сумын ЗДТГ-ын Мээрэн баг, З-р байрт Булган аймгийн ЗДТГ-ын баг тус тус эзэллээ.

Цуваа харвааны төрөлд 35 наснаас доош насны харваачид оролцсон ба 47 залуу мэргэн харваач өрсөлдсөнөөс 1-р байрт Ж.Амарсанаа, 2-р байрт Э.Өлзийсайхан, 3-р байрт Н.Энхтөр нар орлоо. Тэмцээний хамгийн ахмад харваачаар Булган аймгийн Булган сумын ЗДТГ-ын Мээрэн багийн харваач Л.Нямжав /64 настай/  тодорсон бол хамгийн Залуу харваачаар 9 настай н.Дагвадорж хүү оролцож онч, мэргэнээ сорьлоо.

П.Батням

相关新闻