МЗХ-ны дэргэд “Нийгмийн хөтөч” клуб байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын Холбоо /МЗХ/ нь нийгмийн ажилтнаар суралцаж буй оюутан залуусыг дэмжин ажиллах, зорилтот бүлэгт чиглэсэн сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “Нийгмийн хөтөч” клуб байгууллаа.
Тус клуб анхдугаар хурлаа зохион байгуулж, тэргүүнээр Б.Баасандоржийг сонгов.
2014 оны 1-р сарын 3-нд залуучууд анхны уулзалтаа хийснээс хойш11 төрлийн клуб байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байна. МЗХ-ны дэргэдэх клубт Залуу дугуйчин, Залуу эмэгтэйчүүд, Залуу бүжигчин, Залуу сэтгүүлч, Япон хэл сонирхогчдын клуб, Залуу гоо зүйч, Залуу наадгайчин, Өглөөний хүн, Номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб үйл ажиллагаа явуулж байна.
Ж.Болор