10 сарын хугацаанд 4000 орчим дүрвэгч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ./Prensa Latina/. 2016 он гарснаас хойших 10 сарын хугацаанд Газар Дундын тэнгисийг гатлан Европт очих гэж яваад амиа алдсан цагаачид, дүрвэгчдийн тоо 3940-д хүрсэн гэж өчигдөр нийтлэгдсэн албан ёсны тайлан мэдээнд дурджээ.
Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагаас /IOM/ гаргасан тайланд бичсэнээр, энэ оны 1-10 дугаар сарын хугацаанд Газар Дундын тэнгист амь үрэгдсэн хүмүүсийн тоо 2015 оныхоос давжээ. Өнгөрсөн оны мөн хугацаанд тус тэнгист зорчиж явсан 3700 хүн амиа алдсан байна.
IOM өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлэл хийхдээ “энэ долоо хоногт л гэхэд 280 хүн Газар Дундын тэнгист амиа алдсан" тухай дурдсан юм.
Харин энэ он гарснаас хойш 14 мянга гаруй дүрвэгчийг тэнгист явж байхад нь аварчээ. Аврах ажиллагаа явуулах хүн хүч болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагийн улмаас бүх хүнийг аварч чадахгүй байна гэж аврах байгууллагууд мэдэгдэж байгаа юм.
Г.Доржханд