Кибер халдлагатай тэмцэх олон улсын баг бүрдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Kyodo/. Япон, АНУ болон Их Британийн судлаачид үл мэдэх кибер халдлагуудыг илрүүлж, дүн шинжилгээ хийхийн тулд нэг баг болж ажиллахаар тохиролцжээ.
13 байгууллага, тэдгээрийн дотор Японы Кэйогийн их сургууль, Токиогийн их сургууль, АНУ-ын Стэнфордын их сургууль болон Их Британийн Оксфордын их сургуулийн төлөөлөгчид мягмар гарагт Токио хотноо уулзсан байна.
Тэд нуугдмал кибер халдлагуудыг мөрдөн шалгаж, кибер халдлагатай тэмцэх арга зам, туршлагаа хуваалцах үүднээс олон улсын судлаачдын багийг байгуулахаар тохиролцжээ.
Тэд дараа нь ажлынхаа үр дүнг олон нийтэд танилцуулах аж. Мөн кибер халдлагатай тэмцэх хил дамнасан механизмыг бий болгохын тулд бизнес эрхлэгчид болон засгийн газруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Г.Доржханд